Утга Учиртай Амьдралыг Урлах Клуб

Бид бол уран бүтээл туурвигчид. Амьдрал бол бидний урлаг. Хамтдаа утга учиртай амьдралыг урлацгаая.

Долоо Дахь Сэдэвтээ Тавтай Морил

Өөрийн Зургаа Томоор Харах Урлаг

Хүндэт Гишүүн Танаа,

Өөрийнхөө төлөө зоригтой шийдвэр гаргаж Урлах Клубийн долоо дахь сэдэвт элссэнд баяр хүргье. Яг энэ цаг мөч бид бүгдийн түүхэн он тоололд маш үнэ цэнэтэй, дурсамж дүүрэн нэгэн мөч болон мөнхлөгдөж байна. Өнгөрсөн 6 сэдвээр аяласан аялал тань дотоод ертөнцтэйгөө танилцсан, түүнийгээ эдгээж, илаашруулж, хайрлаж сурсан гайхалтай нэгэн аялал байсан гэдэгт итгэлтэй байна.

Урлах Клубийн хамгийн сүүлчийн зогсоол болох 7 дахь сэдэвт хүндэт гишүүн таныг урьж байна. Та энэхүү мөчид өөрөөрөө ямар их бахархаж байгаагаа заавал хэлээрэй.

Энэхүү сэдвээр дамжуулан бид танд өөрийн зургаа томоор харж, ирээдүйн хувилбартайгаа уулзаж ярилцахад тань туслах болно. Энэ сарын аялал та болон таны гэр бүлд утга учиртай амьдралыг урлахад тань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье!

Зааварчилгаа | Instructions

  1. Долоо хоног бүр танд шинэ хичээлийн контент болон хийх зохистой даалгавар зааварчилгаатай “members” хэсгийн доор нээгдэх болно.

  2. Та даалгавараа дараагийн хичээл нээгдэхээс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай. Харин асуухыг хүссэн асуултаа “members” хэсгийн доор байрлах “questions” дээр илгээх боломжтой.

  3. “members” хэсгийн доор байрлах “meditation” хуудсаар та насан туршдаа зочлох боломжтой.

 

Хуваарь | Agenda

Week 1: 09/12 - 09/18

Week 2: 09/19 - 09/25

Week 3: 09/26 - 10/02

Week 4: 10/03 - 10/07

Чухал Мэдээлэл | Important Info

  1. Та Урлах Клубийн оюуны өмчийн гэрээнд гарын үсгээ зуран явуулна уу. Таны имэйл рүү илгээсэн байгаа тул имэйлээ шалгаарай.

  2. Сарын сүүлд ярилцах цагаа та энд дарж сонгон баталгаажуулаарай.