Урлах Клубын хүндэт гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргье!
Энэ долоо хоногийн хичээлээрээ бид миний төлөвлөх тактиктай танилцаж хол ойрын төлөвлөлт хэрхэн яаж хийдэг талаар дэлгэрэнгүй сурах болно. Надаас төлөвлөлтөө яаж хийдэг вэ гэж өдөр бүр маш их хүмүүс асуудаг. Асуусан хүн бүрт би энэ талаар ярьж хуваалцмаар байдаг ч, ямар нэгэн зүйлийг амжилттай төлөвлөх нь гадаргуу дээр байгаагаас илүү гүн зүйлсээ эхлээд ухаж онгойлгож цэгцлэх хэрэгтэй байдаг.
Тийм учраас цахим ертөнцөөр минь асуун орж ирдэг хүмүүст би ингээд төлөвлөгөө хийдэг юм аа гээд хуваалцсан ч тэр хүмүүст нээх тус болохгүй гэж боддог. Учир нь гэвэл тэд өөртэйгөө ярьж, бага насаа ойлгож, амьдралаа эмх цэгцэнд оруулаагүй учраас ямар ч гоё төлөвлөлтийн дэвтэр хэрэглээд, ямар ч ухаалаг тактик сураад урт хугацаандаа бууж өгөхгүй хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байх болно.
Миний шидэт тоо болох 313171г би таныг чин сэтгэлээсээ шимтэн ойлгож сурч аваарай гэж хүсч байна. Төлөвлөлт мундаг хийж сурах үед таны амьдралдаа гаргах шийдвэр, авах алхамууд, учрах хүмүүс, олдох боломжууд бүгд аяандаа цэгцэрч эмх замбараанд орж ирдэг. Амьдралаа гартаа авах мэдрэмж бидний авч болох хамгийн гайхалтай мэдрэмжүүдийн нэг юм шүү дээ. Гишүүн бүрээ би энэхүү мэдрэмжийг нэг ч удаа болов уу мэдэрч үзээсэй гэж хүсч байна.
Хүндэтгэсэн,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч