Утга Учиртай Амьдралыг Урлах Клуб

Бид бол уран бүтээл туурвигчид. Амьдрал бол бидний урлаг. Хамтдаа утга учиртай амьдралыг урлацгаая.

Зургаа Дахь Сэдэвтээ Тавтай Морил

Аз жаргалтай, утга учиртай өөрийн гэр бүлийг цогцлоох урлаг

Хүндэт Гишүүн Танаа,

Өөрийнхөө төлөө зоригтой шийдвэр гаргаж Урлах Клубийн зургаа дахь сэдэвт элссэн танд дахин баяр хүргье. Өнөөдрийг хүртэл та зорилгоо тодорхойлон алсын хараатай болж, дотоод шархуудаа илрүүлэн өөрийгөө эдгээх үйл явцыг эхлүүлж, хувийн санхүүгээ цэгцлэн, айдсаа даван туулан амьдралаа гартаа авах амжилт бүхий томоохон алхамуудыг хийжээ.

Та яг энэ мөчид түр амьсгаа аваад өөрөөрөө маш их бахархаж байгаагаа хэлээрэй.

Энэхүү сэдвээр дамжуулан танд бид өмнөх сэдвүүдээр дамжуулан суралцсан бүх зүйлсээ ашиглан хэрхэн яаж өөрийн утга учиртай гэр бүлийг цогцлоох тал дээр туслах болно. Энэ сарын аялал таны гэр бүлд маш том хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн утга учиртай амьдралыг урлаж буй танд амжилт хүсье!

Та хичээлээ эхлэхээс өмнө доорх заавруудтай бүрэн танилцана уу:

  1. Урлах Клубийн сэдэв бүр нэг сарын турш үргэлжилдэг.

  2. Дараагийн шинэ сэдэвт элсэхийг хүсвэл энэ сарын 20 ноос өмнө төлбөрөө шилжүүлэн суудлаа баталгаажуулна уу. Төлбөр төлөх хуудас: payment

  3. Та өөрийн аккаунтаа өөр хэн нэгэнтэй хуваалцаж хэрхэвч болохгүй. Бид website analytics аар үүнийг байнга шалгадаг тул анхаарна уу! Хэрвээ өөр хэн нэгэнтэй аккаунтаа хуваалцсан тохиолдолд бид гэрээний дагуу таны гишүүнчлэллийг төлбөрийн буцаалтгүй цуцлах болно.

  4. Долоо хоног бүр шинэ хичээл, гэрийн даалгаварын цуг нээгдэнэ.

  5. Гэрийн даалгавараа дараа долоо хоногийн хичээл нээгдэхээс өмнө явуулаарай.

  6. Бүх харилцаа имэйлээр (ariun@ariunoyun.com) явагдахыг анхаарна уу. Ариунзаяагийн хувийн Instagram, Facebook-ээр Урлах Клубийн харилцаа холбоо явагдахгүй тул та заавал имэйл бичнэ үү.

  7. Гишүүдэд маань сэдвийн явц дунд асуулт гарах тохиолдол цөөнгүй байдаг. Бидний зүгээс өгөх зөвлөмж нь эхлээд бүх хичээлээ дуусгах байна. Учир нь 4 долоо хоногийн хичээлийн турш та зарим асуултын хариултыг олдог байгаа. Сарын эцсийн яриа дээрээ нэгтгэсэн байдлаар асуух нь илүү тохиромжтой байдаг.

  8. Be Resourceful. Хичээлээ үзэх, даалгавараа явуулах, шинэ хичээл нээгдэх гэх мэт сургалтын талаарх асуултыг имэйлээр ойр ойрхон явуулалгүй эхлээд өөрөө “resourceful” байж мэдээллээ сайтар уншина уу.

  9. Сарын эцсийн яриа хийх товлосон цагтаа орж ирнэ үү. Цагтаа орж ирээгүй тохиолдолд өндөр ачааллын улмаас дахиж цаг товлох боломжгүй байх магадлалтай.

  10. Хэрвээ та товлосон цагтаа ярилцах боломжгүй бол урьдчилан цуцлан шинэ цаг авах боломжтой. Бидний өгсөн боломжит цагуудад та ярилцах боломжгүй бол боломжтой цагуудаа имэйлээр явуулна уу.

Зааварчилгаа | Instructions

  1. Долоо хоног бүр танд шинэ хичээлийн контент болон хийх зохистой даалгавар зааварчилгаатай “members” хэсгийн доор нээгдэх болно.

  1. Та даалгавараа дараагийн хичээл нээгдэхээс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай. Харин асуухыг хүссэн асуултаа “members” хэсгийн доор байрлах “questions” дээр илгээх боломжтой.

  2. “members” хэсгийн доор байрлах “meditation” хуудсаар та насан туршдаа зочлох боломжтой.

  3. Хэрвээ та дараа сард шинэ сэдэвт элсэхийг хүсч байвал энэ сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлээрэй.

 

Хуваарь | Agenda

Week 1: 11/25 - 12/01

Week 2: 12/02 - 12/08

Week 3: 12/09 - 12/15

Week 4: 12/16 - 12/22

Чухал Мэдээлэл | Important Info

  1. Та Урлах Клубийн оюуны өмчийн гэрээнд гарын үсгээ зуран явуулна уу. Таны имэйл рүү илгээсэн байгаа тул имэйлээ шалгаарай.

  2. Сарын сүүлд ярилцах цагаа та энд дарж сонгон баталгаажуулаарай.