Урлах Клубын хүндэт гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргье!
Хувийн санхүүгээ гартаа авч байлдан дагуулах энэхүү чухал сэдвийн 3 дахь долоо хоногийг та бүхэн маань үр өгөөжтэй эхлүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ долоо хоногийн хичээлээр өр зээл ба түүний зохион байгуулалт болон ухаалаг худалдан авалт минималист амьдралын хэв маягуудын талаар ярилцах болно. Та хичээлээ өөртөө хангалттай цаг гарган, сайтар бичиж тэмдэглэн үзэхийг хүсч байна.
Миний youtube суваг болон цахим ертөнцөөр минь дамжуулан маш олон хүмүүс хувийн санхүүгийн талаар бичлэг хийгээд өгөөч, яаж мөнгөө удирддаг вэ, орлого зарлагаа яаж хуваарилдаг вэ гэх мэт зүйлсийг маш их асуудаг. Мэдээж би тэр бүх хүмүүст энэ талаар хуваалцахыг хүсдэг ч, хувийн санхүү гэдэг нь 10 минутын бичлэг хийгээд эсвэл нэг сайхан урт захидал бичээд ойлгуулчихдаг зүйл огт биш юм. Мэдээж бид өнгөрснийг хүлээн зөвшөөрч, ирээдүйрүүгээ тэмүүлэх чухал ч, одоо цагаа маш сайн мэдрэх хэрэгтэй. Яг таны одоогийн хувилбар ямар хэв маягтай бүрэлдэж бий болсон байна вэ гэдгийг сайтар ажиглаж байж, ирээдүй цаг руу өөрийнхөө хамгийн сайн хувилбараар алхах нь ухаалаг шийдэл болно.
Тийм учраас би та бүхнийг эхлээд өөрийнхөө мөнгө санхүүгийн ойлголтоо тодорхойлж, өнгөрсөн цаг чинь одоогийн хувилбарт тань хэрхэн нөлөөлж байгааг ойлгож авсаны дараа хуримтлаллаа үүсгэж аваарай гэж хүсч байна. Хуримтлал үүсгэх нь та ирээдүй цагруугаа маш хүчирхэг зэвсэгтэй орж байгаа гэж өөрийгөө төсөөлж болно. Эхний сэдвээр бид төлөвлөгөөтэй, хоёр дахь сэдвээр бид бамбайтай, гурав дахь сэдвээр бид аюулгүй байдлаа хамгаалан улам л хүчирхэг байлдагчид болж ирээдүйрүүгээ алхаж байна.
Хүндэтгэсэн,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч