Утга Учиртай Амьдралыг Урлах Клуб

Бид бол уран бүтээл туурвигчид. Амьдрал бол бидний урлаг. Хамтдаа утга учиртай амьдралыг урлацгаая.

Дөрөв Дахь Сэдэвтээ Тавтай Морил

Саад Бэрхшээлийг Өөрт Ашигтайгаар Манюварлаж Сурах Урлаг

Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье

Өөрийнхөө төлөө зоригтой шийдвэр гаргаж Урлах Клубийн дөрөв дэх сэдэвт элссэн танд баяр хүргье. Өнөөдрийг хүртэл та зорилгоо тодорхойлон алсын хараатай болж, дотоод шархуудаа илрүүлэн өөрийгөө эдгээх үйл явцыг эхлүүлж, хувийн санхүүгээ цэгцлэн амьдралаа гартаа авах амжилт бүхий томоохон алхамуудыг хийжээ.

Та яг энэ мөчид түр амьсгаа аваад өөрөөрөө маш их бахархаж байгаагаа хэлээрэй.

Өнгөрсөн 3 сэдвүүдээр дамжуулан та өөртөө маш хүчирхэг зэвсэгүүдийг олж авсан билээ. Амьдралаа цааш үргэлжлүүлэх аялалд тань мэдээж янз бүрийн саад бэрхшээл тулгарах болно. Тэр бүх үеүүдэд тань ч гэсэн Урлах Клуб туслахыг чин сэтгэлээсээ хүссэн учир энэхүү сэдэв үүссэн билээ. Энэ сарын аялал таны таалалд нийцэж танд болон таны гэр бүлд маш том хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн утга учиртай амьдралыг урлаж буй танд амжилт хүсье!

Та хичээлээ эхлэхээс өмнө доорх заавруудтай бүрэн танилцана уу:

  1. Урлах Клубийн сэдэв бүр нэг сарын турш үргэлжилдэг.

  2. Дараагийн шинэ сэдэвт элсэхийг хүсвэл энэ сарын 20 ноос өмнө төлбөрөө шилжүүлэн суудлаа баталгаажуулна уу. Төлбөр төлөх хуудас: payment

  3. Та өөрийн аккаунтаа өөр хэн нэгэнтэй хуваалцаж хэрхэвч болохгүй. Бид website analytics аар үүнийг байнга шалгадаг тул анхаарна уу! Хэрвээ өөр хэн нэгэнтэй аккаунтаа хуваалцсан тохиолдолд бид гэрээний дагуу таны гишүүнчлэллийг төлбөрийн буцаалтгүй цуцлах болно.

  4. Долоо хоног бүр шинэ хичээл, гэрийн даалгаварын цуг нээгдэнэ.

  5. Гэрийн даалгавараа дараа долоо хоногийн хичээл нээгдэхээс өмнө ariun@ariunoyun.com руу явуулаарай.

  6. Бүх харилцаа имэйлээр hello@ariunoyun.com явагдахыг анхаарна уу. Ариунзаяа багшийн хувийн Instagram, Facebook-ээр Урлах Клубийн харилцаа холбоо явагдахгүй тул та заавал имэйл бичнэ үү. Зөвхөн багшруугаа гэрийн даалгавар болон түүнтэй холбогдолтой асуудлаар ariun@ariunoyun.com хаяг руу холбогдоно.

  7. Гишүүдэд маань сэдвийн явц дунд асуулт гарах тохиолдол цөөнгүй байдаг. Бидний зүгээс өгөх зөвлөмж нь эхлээд бүх хичээлээ дуусгах. Учир нь 4 долоо хоногийн хичээлийн турш та зарим асуултын хариултыг олдог байгаа. Сарын эцсийн яриа дээрээ нэгтгэсэн байдлаар асуух нь илүү тохиромжтой байдаг.

  8. Be Resourceful. Хичээлээ үзэх, даалгавараа явуулах, шинэ хичээл нээгдэх гэх мэт сургалтын талаарх асуултыг имэйлээр ойр ойрхон явуулалгүй эхлээд өөрөө “resourceful” байж мэдээллээ сайтар уншина уу.

  9. Сарын эцсийн яриа хийх товлосон цагтаа орж ирнэ үү. Зарим тохиолдолд таны өмнөх яриа бага зэрэг хойшилсон байж болзошгүй тул та тэвчээртэй хүлээж байгаарай.

  10. Хэрвээ та товлосон цагтаа ярилцах боломжгүй бол урьдчилан цуцлан шинэ цаг авна уу. Бидний өгсөн боломжит цагуудад та ярилцах боломжгүй бол боломжтой цагуудаа имэйлээр явуулаарай.

Зааварчилгаа | Instructions

Долоо хоног бүр танд шинэ хичээлийн контент болон хийх зохистой даалгавар зааварчилгаатай “members” хэсгийн доор нээгдэх болно. Та даалгавараа дараагийн хичээл нээгдэхээс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай. Харин асуухыг хүссэн асуултаа “members” хэсгийн доор байрлах “questions” дээр илгээх боломжтой.

 

Хуваарь | Agenda

Week 1: 02/05 - 02/11

Week 2: 02/12 - 02/18

Week 3: 02/19 - 02/25

Week 4: 02/26 - 03/03

Чухал Мэдээлэл | Important Info

  1. Та Урлах Клубийн оюуны өмчийн гэрээнд гарын үсгээ зуран явуулна уу. Таны имэйл рүү илгээсэн байгаа тул имэйлээ шалгаарай.

  2. Сарын сүүлд ярилцах цагаа та энд дарж сонгон баталгаажуулаарай.