Урлах Клубын хүндэт гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргье!
Өөрийгөө хайрлаж хүндлэх сэдэв маань ийнхүү 4 дахь долоо хоногтоо орлоо. Өнгөрсөн сарын хугацаанд та өмнөхөөсөө илүү дотоод хүнтэйгээ ярилцаж түүнийгээ ойлгож чадсан аялал болсон болов уу гэж бодож байна. Өөрийгөө хайрлана гэдэг ойлголт нь харилцан адилгүй тул хүн бүрт өөр өөр байдлаар илэрдэг. Мэдээж таны дотор байсан шарх, эсвэл гомдол, ямар нэгэн сэтгэл өвтгөдөг зүйлс тань бүрэн эдгэрэхийн тулд тодорхой хэмжээний хугацаа шаардагдана. Би таныг тэрхүү хугацааг хангалттай олгож өөртөө зөөлөн энэрэнгүй байгаарай гэж хэлмээр байна.
Миний бодлоор хувь хүний хөгжил лекц сонсоод эсвэл нэг сургалтанд суугаад болчихдог зүйл биш юм. Тэдгээр зүйлс чухал нөлөө үзүүлдэг ч, зүгээр сэдэлжүүлэгч мэт ажилладаг. Англиар энэ ухагдахууныг “catalyst” гэдэг. Жинхэнэ хувь хүний хөгжил тухайн хүний хувийн орчинд л хувьсан өөрчлөгдөх ёстой зүйл байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгөө хайрлаж хүндлэх энэхүү хувь хүний хөгжилд өөрөө цааш аялалаа үргэлжлүүлэн, хичээл зүтгэл гарган шантралгүй явах хэрэгтэй. Миний та бүхэнд санал болгосон дасгал ажил, техник болон тактикуудыг та үүрд амьдралдаа хэрэгжүүлэн эргэн тойрны хүмүүстээ ч бас хуваалцаж үнэ цэнийг түгээгээрэй. Та энэ гайхалтай ухагдахууныг сурсанаараа бусдаасаа илүү үүрэг хариуцлагатай болж байгаа гэдгийг хамгийн сүүлд дахин сануулж хэлмээр байна.
Таны цаашдын амьдралын аялалд бүхий л сайн сайхныг хүсье.
Хүндэтгэсэн,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч