Урлах Клубын хүндэт гишүүн танд шинэ долоо хоногийн мэндийг хүргье!
АНУ-д сүүлийн 5 жил амьдарсан миний хувьд Монголтойгоо харьцуулахад Монголчууд бид “мөнгө” хэмээх энэхүү сэдвийг хувийн түвшинд арай түлхүү ярилцдаг санагддаг. Хүмүүс мөнгөний асуудлаа хэн нэгэнд хэлэхээс айдаггүй, бие биендээ хамаагүй мөнгө зээлдэг, авалцдаг, солилцдог, “бартерддаг” гэх мэт. Мөнгөний талаарх яриа нээлттэй юм шиг хэрнээ санхүүгийн эрх чөлөө болон тогтвортой аюулгүй байдал зэрэг асуудлуудыг бага хөндөж хэлэлцдэг.
Тийм учраас бид Урлах Клубын 3 дахь сэдвээр “financial health” буюу таны мөнгө санхүүтэйгээ харилцах харилцааг эрүүл зөв урсгалд оруулахын тулд холбогдох чухал асуудлуудыг ярилцах болно. Тав тухгүй эвгүй мэдрэмж төрж байвал танд яг тухайн яригдаад байгаа зүйлс хамгийн хэрэгтэй байна гэсэн үг. Тав тухгүй мэдрэмж авах үед хүмүүс тухайн зүйлээс зугтдаг бол бид илүү шумбах хэрэгтэй. Гүн шумбаж учир шалтгааныг нь илрүүлэн засаж залруулах хэрэгтэй.
Яг л эхний сэдэв дээр өөр дээрээ ажиллах дасгал бүр өмнөх долоо хоног дээрээ дөрөөлж үнэ цэнэ нь төдий чинээгээрээ нэмэгдэж байсантай адил энэ долоо хоногийн гэрийн даалгаварууд маш чухал. Тийм учраас та заавал хэрэгжүүлээрэй.
Амжилт,
Ариунзаяа
Урлах Клубийн Үүсгэн Байгуулагч