Урлах Клубын хүндэт гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргье.
Хувийн санхүүгээ гартаа авч байлдан дагуулах сэдэв маань ийнхүү 4 дахь долоо хоногтоо орж байна. Өнгөрсөн сарын хугацаанд та хувийн санхүү гэж ямар чухал бөгөөд сонирхолтой зүйл байдаг гэдгийг олж мэдсэн болов уу. Миний бодлоор хувийн санхүү бол бидний боловсролын системд зайлшгүй байх ёстой нэгэн хэсэг. Одоогийн бидний мэдэх системд төдийлөн энэ салбарыг чухалчилж авч үздэггүй учраас та бүхэн маань энэ ухаанд суралцсан хүний хувьд бусдаасаа илүү үүрэг хариуцлагатай болж ирж байгаа юм. Та өөрийн хувийн санхүүг гартаа авсанаараа өөрийн эргэн тойронд байгаа хүмүүс болон гэр бүлээ зөвөөр удирдан чиглүүлэх болно гэдэгт итгэж байна.
4 дахь долоо хоногийн хичээлээр би та бүхэнд Ариунзаяа миний бие хувийн санхүүгээ хэрхэн яаж удирдаж авч явдаг талаар дэлгэрэнгүй үзүүлсэн байгаа. Та өөрт тохирсон хэв маяг дээрээ үндэслэн дэвтэр цаас эсвэл Excel гэх мэт програмуудыг ашиглан хөтлөх боломжтой. Үүнд анхааруулж хэлэхэд аль болох амархан, автоматжуулах боломжтой төхөөрхөмж, элдэв үйлчилгээнүүдээс зайлсхийж байгаарай. Хувийн санхүүгийн бүртгэл, тооцоо, анализ тань автоматжих тусам та өөрийн мөнгөний контролоо алдаж байдаг. Тийм учраас хувийн санхүүгээ гартаа бүрэн дүүрэн оруултал, эхлээд бүх зүйлийг нь “line item by line item” аар нь бүртгэж хөтлөж сураарай. Орлого зардалаа эгнээ бүрээр нь өөрөө тулгаж бичиж байх маш чухал. Бас аливаа нэгэн мөнгөн дүнг бүхэлчилж бодохоо зогсоогоорой. Энэ нь ч бас л мөнгөний контролоо алдаж байгаагийн нэгэн хэлбэр.
Энэ сэдэв маань энэ хүрээд өндөрлөж байгаа ч та хувийн санхүүгээ гартаа аван байлдан дагуулах хувь хүний хөгжилд өөрөө үргэлжлүүлэн хичээл зүтгэл гарган шантралгүй явах хэрэгтэй. Миний та бүхэнд санал болгосон дасгал ажил, техник болон тактикуудыг та үүрд амьдралдаа хэрэгжүүлэн эргэн тойрны хүмүүстээ ч бас хуваалцаж үнэ цэнийг түгээгээрэй.
Гишүүн бүртээ цаашдын аялалд нь амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч