Урлах Клуб Сэдэв 1 | Week 2

Алтан Гадас Одоо Олж Чиглүүлэх Урлаг

Хүндэт гишүүн танд шинэ долоо хоногийн мэндийг хүргье!

 Урлах Клубын эхний сэдэв ийнхүү албан ёсоор талдаа орох гэж байна. Та эхний долоо хоногт подкастаа сонсоод даалгавараа хийх үед өөртэйгөө ярилцах сайхан боломж олдсон байх гэж найдаж байна. Сонин байгаа биз? Бид бүгд өөрсдийнхөө амьдралаар л амьдарч явдаг мөртлөө заримдаа өөрийгөө мартчихсан бүр бодох сөхөөгүй явсаар байгаад өөрийгөө танихаа больчихсон байдаг. Хааяа нэг хүчлээд ч хамаагүй өөртөө ийм цагийг гаргаж бодлоо тунгааж цэгцэлж авах нь маш чухал байдаг. Миний хувьд би таныг ямар нэгэн сургуульд явж байгаа мэт даалгавар өгөөд дүн тавих гэсэндээ биш, танд бодох цаг хугацааг олгох гэж эдгээр чухал даалгаваруудыг хийлгүүлж байгаа юм шүү.  

Энэ долоо хоногийн хичээл дээр та бодох цаг ямар чухал, ямар үнэ цэнэтэй, яаж хамгаалах ёстойг суралцах болно. Маш их зүйлийг ярьсан тул та ганц биш дахин хэд хэд сонсоод аваарай. Сонсох бүрт таны нүд, чих, ухаан бодол өөр зүйлсийг өлгөж авах болно. 

Амралтын өдрүүдээр би гадуур алхаж байгаад энэ барилгын хажуугаар өнгөрсөн юм. Өндөр барилга дээр нь FORWARD гээд бичсэн байхыг хараад шууд л Rule #3 бодогдоод үтэр түргэн утсаа гаргаж ирээд танд хуваалцмаар санагдаад зургийг нь дарсан хэрэг. Надад ч бас хааяа шантрах үе зөндөө гардаг. Хүн гэдэг сонин амьтан шүү. Нэг өдөр бүх зүйлийг хийж чадах мэт хүчтэй байдаг ч заримдаа яг яах гээд байгаагаа ч ойлгохоо болиод сэтгэлээр унадаг. Хамгийн чухал нь иймэрхүү хэцүү үе мөнх бус, зүгээр л түрхэн зуурын мэдрэмж гэж хүлээж аваад өнгөрүүлэх чухал. Ийм үед ихэнхи хүмүүс бууж өгөөд 3 саартай нөхөрлөж ирдэг. Тиймэрхүү үеүүдэд Rule #3 надад маш их тус болдог. Юу ч болж байсан, би урагшлах хэрэгтэй. Жижиг ч байсан хамаагүй, ахицтай байж урагшлах л чухал гэж бодхоор өөрийн эрхгүй нэг юм барьж аваад хийж эхэлдэг. Энэ байшин дээр хүртэл FORWARD гэж томоор бичсэн нь учир шалтгаантай байх. Та энэ хүчирхэг үгнээс урам зориг аваад өдөр бүр ямар нэгэн байдлаар алтан гадас од руугаа ойртох алхамыг хийгээрэй. 

Доорх зураг дээр богино тайлбар өгье. Манай Урлах Клуб маань ганц Монгол гэлтгүй дэлхий даяар оршин суугаа үнэхээр гайхалтай гишүүдээс бүрдсэн байдаг. Түүний нэг болох Хятад улсад амьдардаг хүндэт гишүүн маань надруу өнөөдөр энэ зургийг явуулсан юм. Тэр хэлэхдээ "Өчигдөг эгч нь яг энэ замаар video хичээлээ сонсоод явсан. Яг нөгөө үлгэр гоё төгсөх гэж байгаа зам шиг маань байгаа биз?"

Түүнийг ийм мсж бичээд явуулахад сэтгэл маань маш их хөдөлсөн. Нээрээ л video хичээл дээр яригдах үлгэр сайхан төгсөх зам шиг зураг яг амьдрал дээр нэгэн гишүүнд маань бодитоор харагдсан байна. Надад ч бас Rule #3 FORWARD гэдэг хүчирхэг үг бодитоор байшин дээр харагдсан. Энэ долоо хоног гайхалтай эхлэх гэж байна шүү! Бүгдээрээ дэлхийн өнцөг булан бүрт дор бүрнээ төстэй мэдрэмжүүд мэдрээд явж байгаа гэж бодохоор үнэхээр гоё байна шүү тийм ээ? Та ганцаараа биш шүү. Урлах Клубын гишүүд өдөр бүр уулзаад нэг нэгэндээ дэм болох боломжгүй ч бүгд нэгэн ид шидийн ч гэмээр ийм гайхалтай байдлаар хамтдаа аялаж байгаа. 

Амжилт хүсье,

Ариунзаяа

Урлах Клубын Үүсгэн Байгуулагч

C1W2HWpic.jpg
 
C1W2HWpic2.jpg

Энэ Долоо Хоногт Таны Хийх Алхамууд

  1. Start Here хуудасны чухал алхамуудыг хийгээрэй

2. Video хичээлээ үзээрэй

3. Амьдралын 3 дүрмээ татаж аваарай

4. Гэрийн даалгавараа хийгээд явуулаарай*

5. Асуух асуултаа Questions руу ороод явуулаарай*

*Та гэрийн даалгавараа дараагийн 5 дахь өдрөөс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай. Харин асуухыг хүссэн асуултаа members хэсгийн “questions” дээр байрлах богино анкет бөглөөд илгээх боломжтой.

2. Video хичээлээ үзээрэй

3. Амьдралын 3 дүрмээ татаж аваарай

Энэ долоо хоногийн video хичээл дээр эдгээр 3 дүрмийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Энэхүү зураг дээр даран 3 дүрэм гэсэн файлыг татаж аваад өдөр бүр харах боломжтой газраа наагаарай.

 

4. Гэрийн даалгавараа хийгээрэй

Энэ долоо хоногийн video хичээл дээр даалгавараа хэрхэн яаж хийх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн байгаа. Энэхүү зураг дээр даран гэрийн даалгавараа татаж аваарай.

 

5. Асуух асуултаа явуулаарай

 

Асуухыг хүссэн асуултаа “members” хэсгийн “questions” дээр байрлах богино анкет бөглөөд илгээх боломжтой.

Дараагийн Долоо Хоногт Уулзацгаая

Амжилт Хүсье!