Урлах Клуб Сэдэв 3 | Week 2

Хувийн Санхүүгээ Гартаа Авч Байлдан Дагуулах Урлаг

Урлах Клубын хүндэт гишүүн танд шинэ долоо хоногийн мэндийг хүргье!

Энэхүү сар маань танд маш сонирхолтой аялал болон үргэлжилж байгаа гэдэгт итгэлтэй байна. Урлах Клубын маань гишүүд дэлхийн өнцөг булан бүрт дор бүрнээ нэг сэдвийн хүрээнд өөр өөрсдийн аялаллыг завгүй амьдралынхаа хажуугаар туулан хувьсан өөрчлөгдөж байдаг хүмүүс байдаг билээ. 3 дахь сэдвийн зарим гишүүдийнхээ сэтгэгдлүүдээс та бүхэндээ хуваалцаж байна.

“Мөнгийг яагаад их хүсдэг мөртлөө үзэн ядаад байдгаа бүр гайхаж орхисон”

“Мөнгө гэхээр л бүр ярихаас айдаг. Бүтэн подкаст мөнгөний сэдвээр ярьсан чинь хүйтэн хөлс урсаад их эвгүй байсан, хүн сонсчихвий гээд, тухайн үед та 2ыг сонсохоос илүү яагаад айгаад байгаагаа бүр гайхаад тэгээд айдсаа даван туулахгээд подкастаа хэд хэд сонссон” 

“Өөрийнхөө хувьд оройтсон мэт санагдаж байгаа ч хүүдээ эхнээс нь бүгдийг зөв зааж өсгөнө гэж бодохоор сэтгэл догдлоод сайхан байна.”

“Оюунаа эгч ямар мундаг эмэгтэй вэ. Ярьж байгаа өнгө аясмаш зоригтой эмэгтэй гэдгийг нь харуулж байна. ”Уучлаарай тийм юмбайхгүй” гэдэг нь ямар хөөрхөн юм бэ. Энэ сэдэвт элсэж орсондоо баяртай байна. Их юм сурна гэдэгт ч маш их итгэлтэй байна.”

“Их чухал зүйлс дээр маш хол хоцорсон санагдаж байна тэгэхдээ яаж ийж байгаад мэдээд авах нь үнэ цэнэтэй юмаа. Эгч нь ямар азаар Урлах Клубыг олж мэдээд зориглоод элсчихсэн юм бэ”“

Миний түрийвч үнэхээр өрөвдөлтэй бүр агуулах шиг явдаг байсан юм байна дотроос нь хоол хүртэл гарч ирсэн гээд боддоо аль дээрийн чихрийн цаас хүртэл явж байсан. Би өөрөө мөнгө байсан бол өөрийнхөө түрийвчийг хараад шижиг хүрээд зугтаах байж”

“Ариунзаяа Оюуна эгч та 2 маань санхүүгийн сонирхолтой гээд анх ярьж байхад ямар уйтгартай юмыг сонирхдог юм гэж бодож байсан тэгэхдээ яг ярьж байгааг чинь сонсоод бүр өөрийн эрхгүй хөөх тийм үү гээд л цаанаасаа гэгэлзээд хорхой хүрээд эхэлсэн. Санхүүг ийм сонирхолтой байж болдог гэдгийг ойлгож авсан маань л аль хэдийнээ би энэ сардаа маш том үнэ цэнээ олоод авчихсөөн”

Мэдээж мөнгө бол маш чухал сэдэв. Гэвч бидний нийгэм маань яаж баяжих уу гэж их ярьдаг мөртлөө мөнгийг яаж хүндлэх үү гэж бараг нэг ч үг дуугардаггүй нь надад их сонин санагддаг. Бид хүнээр бодох юм бол хамгийн үнэ цэнэтэй найзаа ашиглаад л хаях талаар хэзээ ч боддоггүй шүү дээ, аль болох түүний цаг хугацаа эрч хүчийг нь үнэлж хайралж тэдний оршихуйд байхыг хүсэмжилдэг. Мөнгийг бид үнэ цэнэтэй найзаа гэсэн хандлагаар харан оршихуйг нь хүсэмжилж хүндлэх чухал. Бид нийгэмд байдаг мөнгөтэй холбоотой маш олон сөрөг хэвшмэл ойлголтуудаас хэр эрт ангижирч чадна, төдий чинээгээрээ суллагдаж эрх чөлөөтэй болно. Их цэвэрлэгээ хийснээрээ хэрэггүй зүйлсээ гарган хэрэгтэй зүйлсээ нэвтрүүлэх орон зайг бэлдэж өгдөг гэдэг шиг бид мөнгөний талаарх эрүүл бус ойлголтуудаасаа салах бүрт, санхүүгийн тал дээр сайн сайхан зүйлс бидний амьдралд нэвтэрч орох үүд хаалгыг нээж байдаг. 

Энэ долоо хоногт та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн хичээлүүдээрээ уулзацгаая!
Хүндэтгэсэн,

Ариунзаяа

Урлах Клубын Үүсгэн Байгуулагч 

Энэ Долоо Хоногт Таны Хийх Алхамууд

  1. Подкастаа сонсоорой

2. Гэрийн даалгавараа хийгээд явуулаарай

*Та гэрийн даалгавараа дараагийн 5 дахь өдрөөс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай.

2. Подкастаа сонсоорой

Craft Club Cycle #3 Podcast

2. Гэрийн даалгавар

Та гэрийн даалгавараа дараагийн 5 дахь өдрөөс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай.

Доорх зурган дээр даран татаж аваарай.

Дараагийн долоо хоногт уулзацгаая!

Амжилт хүсье